Эрдэнэсийн Арал хотхон

Талбай (м2) Үнэ (м2) Нийт үнэ Сууцны төрөл Ариун цэврийн өрөө (ш) Тагт (ш) План зураг

Дэлгэрэнгүй


Эрдэнэсийн арал хотхон нь Байгалийн цэвэр агаарт ХУД 10-р хорооны нутаг дэвсгэрт 300.000м2 талбай газарт шинэ технологоор хийгдсэн шилдэг шийдэл бүхий талбайтай 20 төрлийн эрдэнэсийн чулууны агуулгыг багтаасан өөр өөрийн өвөрмөц загвартай, төмөр бетон цутгамал карказан хийцтэй, газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, интерьер, экстерьерийн шилдэг шийдэлтэй тансаг зэрэглэлийн 200 айлын хаус бүхий цогцолбор хотхон юм.

Хаус тус бүр 2 автомашины гараж, өөрийн эдэлбэр газар, саравч, ногоон байгууламжтай. Гүний цэнгэг цэвэр усаар хангагдах ба дэлхийн шилдэг технологиор хийгдсэн усны хатуулаг зөөлрүүлэгчтэй цэвэршүүлэгч нэмэлт төхөөрөмж суурилагдсан.

Хотхоны гадна тохижилтонд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд тоглож наадах бүх нөхцлийг хангасан тоглоомын талбай, амарч зугаацах цэцэрлэгт хүрээлэн, сэтгэл баясгам усан оргилуур, гол нуур, хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй 8000 орчим мод, бут, сөөг, олон наст ургамал бүхий ногоон байгууламж нь агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж таны эрүүл мэндийг хамгаалах үүднээс зүлэг цэцэрлэгжилтийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн цэнгэг агаар, эрүүл орчныг танд мэдрүүлэх болно.

Хотхоны хаусууд нь талбайн хэмжээ, байршил, хийц загвараас хамааран Gold, Brilliant, Platinium гэсэн 3 ангилалд багтахаас гадна Gold, Spinel, Zircon, Garnet, Coral, Amethyst, Emerald, Platinium, Topaz, Tiger’s eye, Jasper, Arkose, Opal, Jadeite, Diamond, Ruby, Nephrite, Silver, Sandstone, Carnelian зэрэг 20 төрлийн үнэт чулууг илтгэсэн өнгө загвар бүхий хауснууд нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрэн хангасан, харуул хамгаалалтын 24 цагийн камерын хяналт бүхий нэгдсэн системтэй байхаар төлөвлөгдсөн нь таны амьдралын тав тух, тайван амгалан амьдралын баталгаа байх болно.

Эрдэнэсийн арал хотхон нь Олон улсын стандартын арга зүйн сургалттай, байгалийн цэвэр агаарт сурч хүмүүжих, тохилог дулаан, цэвэр орчин бүрдсэн сургууль, цэцэрлэгийн төв байна.

Орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүх төрлийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээний 5 одтой нэгдсэн эмнэлэг, таны эрүүл мэнд ,гоо сайхан байх, бие бялдараа хөгжүүлэх бассейн, фитнес төв, үсчин гоо сайхан, бүх төрлийн хүнс, барааны сүлжээ дэлгүүрүүд,  та дэд бүтцийн асуудалдаа санаа зовох зүйлгүй тайван амьдрах нэгдсэн захиргаа гэх мэт танд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг багтаасан цогцолбор хотхонд амьдарсанаар та сэтгэл тэнүүн, эрүүл энх, урт удаан амьдрах болно.

“Эрдэнэсийн арал” хотхон Таны насан туршийн үл хөдлөх хөрөнгө, өөрийн эзэмшлийн газартай, эдийн засгийн таатай нөхцөлөөр ирээдүйд улам илүү үнэлэгдэх амьдралын тань баталгаа байх болно.

Эрдэнэсийн арал хотхон нь таны нэр төрийн баталгаа, нэр хүндийн илэрхийлэл байх болно.

 

Хотхоны Z2 буюу “SPINEL” Загварын амины сууц нь Гэрэлт эрдэнэ чулууг илтгэсэн өнгө загвар бүхий байшин юм.  1-р давхарт зочны өрөө, ажлын өрөө, хооллох танхим, гал тогоо, текний хэсэг, ариун цэврийн өрөө, харанхуй өрөө тус тус байрлана. 2-р давхарт 3 унтлагын өрөө, өрөө бүр ариун цэврийн өрөө, хүүхдийн өрөө, амрах өрөө, хувцас солих өрөөтэй, тохилог өргөн тагттай ба өрөө бүрийг та өөрийн хүссэн загвараар тохижуулах боломжтой.

·         Барилгын бүтэц - Төмөр бетон карказ

·         Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй

·         Төвийн дулаанд холбогдсон ISO2001 стандартын сантехникийн материал

·         Агаарын бохирдолгүй цэвэр орчин

·         Салхи шороо, нар салхинаас хамгаалсан европ стандартын дээврийн хавтан

·         Дуу чимээнээс тусгаарласан сайн чанарын вакум цонх

·         Кабелийн телевиз, интернэт шугам, телефон утасны нэгдсэн систем

·         Өнгөт видеофон систем, галын дохиололын систем иж бүрэн тоноглогдсон

·         Автомат гүйдэг хаалга бүхий 2 Автомашины зогсоолтой дулаан гараж

·         Ногоон байгууламж бүхий эдэлбэр газар, урд хойно халхлах барилгагүй

·         Орчин үеийн шийдэлтэй гоёмсог фасад

·         Өрөө бүрийн Интьерерийн өвөрмөц тансаг шийдэлтэй

1-р давхрын өрөөний тодорхойлолт:

Үүдний өрөө - шалны бүтэц нь гантиг, модерн загварын хана таазны интьерерийг хийж гүйцэтгэн, Өнгө үзэмжтэй, Өндөр нууцлал бүхий сайн чанарын үүдний хаалга, өнгөт видеофон системийг суурилуулж өгнө.

Ажлын өрөө - шалны бүтэц нь паркет, саруулхан том цонхтой, байгалийн нам гүн тайван орчин, цэвэр агаарт, ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлж өгсөн сонгодог интьерерээр тохижуулсан

Шатны хонгил - шалны бүтэц нь гантиг, гоёмсог тансаг зэрэглэлийн загвар дизайнаар хийсэн дээд давхар луу орох хэсгийн шат байрлана.

Зочны унтлагын өрөө - шалны бүтэц нь хивсэнцэр, Өвөрмөц шийдэл бүхий Америк стилийн интьерерийг шийдэж өгсөн дулаан тохилог, цэвэр агаар мэдрүүлэх, дуу чимээнээс тусгаарласан саруулхан цонхтой,

Хооллох заал - Зочны өрөөний зэргэлдээ байрлах тус өрөө нь тавтай орчинд тухлан сууж жаргалтай гэр бүлийн хамт хоолоо зооглох хэсэг, Шалны бүтэц нь паркет

Гал тогоо - шалны бүтэц нь плита, эзэгтэй таны хүссэн загвараараа тохижуулах боломжийг бүрдүүлж өгсөн

Автомашины гараж - 2 машин тавих зориулалттай, шалны бүтэц нь бетон, автомат төмөр гүйдэг хаалгатай, зам орчныг тод гэрэлтүүлэхээр цахилгааныг шийдэж өгсөн, Гаражаас гэрлүүгээ шууд орж болох зохион байгуулалттай

Ариун цэвэрийн өрөө – шалны бүтэц нь плита, сүүлийн үеийн техник технологийн дагуу ОУ-ын стандартад нийцсэн Солонгосын өндөр чанарын угаалтуур, суултуур бүхий тоноглолуудыг суурилуулж өгсөн

2-р давхрын өрөөний тодорхойлолт:

Унтлагын өрөө - шалны бүтэц нь паркет, 2-р давхарт нийт 4 унтлагын өрөө байрлаж байгаа ба өрөө бүрийг өөрийн хүссэн Ази, Европийн сонгодог болон модерн загвараар тохижуулах боломжтой ба солонгосын хамгийн сүүлийн шийдэлтэй обойг сонгох, өрөө бүр ариун цэврийн өрөөтэй, саруул том цонх, тохилог орчныг бүрдүүлж өгсөн, өглөөний цэвэр агаарыг мэдрэх тагт байрлана.

Хүүхдийн өрөө - шалны бүтэц нь паркет, Зай талбай том, өхөөрдөм бяцхан үрс тань тавтай тухлаг орчинд өсч торних гэрэл гэгээтэй орчинг бий болгосон өрөөг та хүүхдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн тохижуулах боломжтой.

Амрах өрөө - Таны тав тухыг хангах үүднээс байгалийн өнгө үзэмж, цэлгэр орчинг ширтэн тухлан сууж амрах танхим нь тагттай, шалнаас тааз хүртлэх саруул цонхтой, таныг стрессгүй нам тайван амрахад зориулан тохижуулсан интьерертэй байх болно.

Ариун цэвэрийн өрөө – шалны бүтэц нь плита, сүүлийн үеийн техник технологийн дагуу ОУ-ын стандартад нийцсэн Солонгосын өндөр чанарын угаалтуур, суултуур бүхий тоноглолуудыг суурилуулж өгсөн.

 

Хотхоны Z20 буюу “CARNELIAN” Загварын амины сууц нь Чум мана чулууг илтгэсэн өнгө загвар бүхий байшин юм. 1-р давхарт зочны өрөө, уулзалтын өрөө, том талбайг хамарсан терасс, хооллох танхим, гал тогоо,хөнгөн зууш бэлтгэх текний хэсэг, зочны унтлагын өрөө, угаалгын өрөө, 2 ариун цэврийн өрөө, 2 хувцасны өрөө, амрах өрөө тус тус байрлана. 2-р давхарт 4 унтлагын өрөө, өрөө бүр ариун цэврийн өрөөтэй, тохилог өргөн тагттай ба өрөө бүрийг та өөрийн хүссэн загвараар тохижуулах боломжтой.

1-р давхрын өрөөний тодорхойлолт:

Үүдний танхим - тансаг загварын хана таазны интерьертэй энэ хэсэг нь өнгө үзэмжтэй, тохилог саруулхан орчныг бүрдүүлсэн ба өндөр нууцлалтай сайн чанарын үүдний хаалга, өнгөт видеофон хяналтын системийг суурилуулж өгнө. Шалны бүтэц нь паркет

Ажлын өрөө - таны ажил эрхлэхэд шаардлагатай Интернэт, утас гээд бүхий хэрэгцээг хангасан, тохилог орчинд ажиллах бүхий боломжийг бүрдүүлж өгсөн өрөөнд та өөрийн хүссэнээр тохижуулан ажил бизнесээ явуулах боломжтой юм. Өрөөний шалны бүтэц нь паркет

Граж - гэр бүлийн хэрэгцээний 2машин тавих зориулалттай, автомат төмөр гүйдэг хаалгатай, зам орчныг гэрэлтүүлэх тод гэрэлтүүлэгтэй ба байгалийн гэрэл тусахаар цонхтой, Гражаас гэрлүүгээ шууд орж болох зохион байгуулалттай юм.Шалны бүтэц нь бетон

Унтлагын өрөө - та өөрийн хүссэнээрээ буюу Ази, Европийн сонгодог болон модерн загвараар тохижуулах боломжтой, ариун цэврийн өрөөтэй, саруул том цонх, тансаг, тав тухтай, нам гүм, цэвэр орчин. Шалны бүтэц нь паркет

Зочны өрөө - тав тухтай тохилог орчин, байгалийн цэвэр агаар, өнгө үзэмжийг харах шалнаас тааз хүрсэн саруул  том цонхтой ба гадна терассын хэсэгт амарч тухлахаар зохион байгуулсан. Тансаг  эрхэмсэг байдлыг илэрхийлсэн Ази, Европийн сонгодог хийц, өөрийн хүссэн загвараар тохижуулах боломжтой. Шалны бүтэц нь хивсэнцэр

Хооллох өрөө - гал тогооны 2 талд буюу Зочны өрөө , амрах өрөөтэй зэрэгцээ байрласан 2 хооллох өрөө байна. Илүү орчин үеийн чиг хандлагатай Америк стилийн тохилог орчинг бүрдүүлж тухлан сууж жаргалтай гэр бүлийн хамт хоолоо зооглох болно. Шалны бүтэц нь паркет
Гал тогоо - та өөрийн хүссэн загвараар тохилог, халуун дулаан уур амьсгал бүрдсэн орчинг бий болгох боломжийг бүрдүүлж өгсөн, зай багтаамж хоол хийх ая тухыг дээд зэрэглэлд бүрдүүлэн тохижуулж болно. Шалны бүтэц нь плита.

Ариун цэврийн өрөө - сүүлийн үеийн техник технологийн дагуу ОУ-ын стандартад нийцсэн Солонгосын сайн чанарын угаалтуур, суултуур бүхий тоноглолуудыг суурилуулж өгсөн. Шалны бүтэц нь плита

Амрах өрөө - таны тав тухыг хангах үүднээс байгалийн өнгө үзэмж, цэлгэр орчинд  амрах том тагттай, шалнаас тааз хүртлэх саруул цонхтой, таныг стрессгүй нам тайван амрахад зориулан тохижуулсан интерьерийн орчинд тухалж амрах нөхцлийг бүрдүүлж өгсөн. Шалны бүтэц нь хивсэнцэр

2-р давхрын өрөөний тодорхойлолт:

Унтлагын өрөө - 2-р давхарт 3 унтлагын өрөө байх ба шалны бүтэц нь паркет, та өөрийн хүссэн Ази, Европийн сонгодог болон модерн загвараар тохижуулах боломжтой, дотроо ариун цэврийн өрөөтэй, саруул том цонх, халуун дулаан, зөөлөн тохилог орчныг бүрдүүлж өгсөн, ариун цэврийн өрөөтэй.

Ажлын өрөө - интернэт, утас гээд таны ажилд шаардлагатай бүх хэрэгцээг хангасан, тохилог орчинд ажиллах бүхий боломжийг бүрдүүлж өгсөн өрөөнд та өөрийн бизнесээ эрхлэх, номын сангийн өрөө гэх мэт тохижуулах боломжтой юм.  Шалны бүтэц нь паркет

Кино заал - Дэлхийн соёлтой хөл нийлүүлэн Дуу дүрсний гайхамшиг болсон орчинг гэртээ бүрдүүлж, бусдаас хамаарахгүй өөрийн хүссэн киногоо найз нөхөд, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой өрөөг гаргаж өгсөн. шалны бүтэц нь хивсэнцэр

Амрах өрөө - Унтлагын өрөөтэй зэрэгцээ байрлалтай, таны тав тухыг хангах үүднээс байгалийн гэрэл тусах 3 том цонхтой, стрессгүй нам тайван амрахад зориулан тохижуулсан интерьертэй байна. Шалны бүтэц нь хивсэнцэр

Хотхоны мэдээлэл

Дүүрэг:Хан-Уул дүүрэг
Байршил:Чингис Хаан ОУ-н нисэх буудлын урд
Айлын тоо:200
Өрөөний сонголт:
Нийт давхар:2 давхар
Барилгын хийц:Төмөр бетон карказ
Ашиглалтад орох хугацаа:
Барилгын явц:

Компаний мэдээлэл

Компани:Сандэй Групп
Утас:9509-8111, 8810-1212, 9509-8222, 9509-8333, 9103-0003
Вебсайт:

Төлбөрийн нөхцөл

Талбайн хэмжээ-300м.кв
Давхар байршилаасаа хамаараад үнэ: 1м.кв-2000т.н-2.200т.н
Урьдчилгаа: 30% төлнө.
Компаний зээлд хамрагдаж болно.
Авто машины гаражны үнэ: багцын үнэтэй