Хан Түшээ хотхон

Талбай (м2) Үнэ (м2) Нийт үнэ Сууцны төрөл Ариун цэврийн өрөө (ш) Тагт (ш) План зураг
3 өрөө
69.972,800,000 ₮195,916,003 ₮Орон сууц11
82.642,800,000 ₮231,391,998 ₮Орон сууц11
90.22,800,000 ₮252,559,991 ₮Орон сууц11
5 өрөө
153.542,800,000 ₮429,911,981 ₮Орон сууц31

Дэлгэрэнгүй


ТАНИЛЦУУЛГА:

Ханбогд уулын хормой Хатантуул голоос 2 км, олон улсын стандартын шаардлагыг хангасан тансаг зэрэглэлийн хотхон.

Их хотын хамгийн цэвэр цэнгэг агаарт, байгалийн сайхныг унаган төрхөөр нь тольдон харах, амьдрах таатай бүхийг нөхцлийг хослуулсан, орчин үеийн дэвшилтэт технологийн төгс шийдэл “ХАН ТҮШЭЭ” хотхон.

Барилгын шийдэл:

Барилга угсралтыг бүрэн цутгаж хийсэн тул барилгын үндсэн бүтээцэд ямар ч асуудал үүсэхгүйгээс гадна 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аливаа байгалын гамшиг зэргээс бүрэн хамгаалагдсан.

Саруулхан цонх, тагтны өндөр шилэн хаалтнууд нь барилгыг өнгө үзэмжтэй харагдуулна. Дотор зохион байгуулалтууд нь хамгийн сүүлийн үеийн хэв маягтаар төлөвлөгдсөн.

Барилгын доторхи агаарыг чөлөөтэй нэвтрүүлж солилцож байхаар нарийн зохион байгуулалттай сайн чанарын агааржуулалтын системээр холбогдсон. 24 цагийн дэвшилтэт HD дэлгэцтэй видео домофон бүхий нэгдсэн харуул хамгаалалтын систем. Өндөр хурдны интернет, “Сигма” фирмийн цахилгаан шатыг суурилуулсан. Герман улсын галд тэсвэртэй сайн чанарын кабелаар цахилгааны холболтоо иж бүрэн монтажласан. Дэлхийд алдартай KOHLER фирмийн олон улсын чанарын стандартад нийцсэн сантехникийн тоноглолоор айл өрхийн гал тогоо, угаалгын өрөөг тоноглосон. Солонгос улсын шалны халаалтын тоноглол PEX Al Pex хуванцар трубагаар шалны хэсэгчилсэн халаалтыг төлөвлөж өгсөн.

Онцлог тал:

Таны гэр бүлийн аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор хотхоны бүхий л орчинд иж бүрэн хяналтын камерууд болон домофон систем угсарч суурилуулсан. Энэхүү хяналтын систем нь таныг гадны халдалтаас найдвартай хамгаалж гадны халдлага үүсэх нөхцөл бүрдсэн тохиолдолд орон зай, цаг хугацаа, үйлдлийг бүрэн тэмдэглэж төв системд мэдэгдэн цаг алдалгүй харуул хамгаалалтын ажилтнууд газар дээр нь ирж таны аюулгүй байдлыг хамгаална.

 

Давуу тал:

§   Хатан туулын урд Богдхан уулын хормой эрүүл цэнгэг агаар тансаг орчныг бүрдүүлсэн харш өргөө

§  Усан бассейн, Фитнесс, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, авто машины дулаан гараж зэргийг бүрэн цогцлоосон.

§  Оршин суугчдийг чөлөөт цагаа зөв үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулж бялдаржуулах төв, спорт тоглоомын талбай /сагсан бөмбөгийн талбай, ширээний теннис, газрын теннис гэх зэрэг байгууламжуудыг бүрдүүлсэн,

§  Хамгийн сүүлийн үеийн камерийн системээр бүрэн тоноглогдсон, 24 цагийн нэгдсэн харуул хамгаалалтын найдвартай хамгаалалт.

§  Дотор интерьер зураг төслийн зохимжтой бүрдэл нь өрөөнүүдийн зохион байгуулалтуудыг маш сайн гаргаж өгснөөрөө давуу талтай.

§  Худалдан авагч таны хүсэл сонирхолыг бодолцон бид загварын байрыг олон төрлөөр тохижуулан засварласан тул таны таашаалд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна. 

Хотхоны мэдээлэл

Дүүрэг:Хан-Уул дүүрэг
Байршил:Зайсан толгойн зүүн урд
Айлын тоо:
Өрөөний сонголт:3, 5 өрөө
Нийт давхар:9 давхар
Барилгын хийц:Бүрэн цутгамал
Ашиглалтад орох хугацаа:1-р ээлж 2014 оны 4-р улирал
Барилгын явц:60.0%

Компаний мэдээлэл

Компани:Уран ган ХХК
Утас:9933-1698, 9944-1698, 8943-1698
Вебсайт:www.khantushee.mn

Төлбөрийн нөхцөл

Урьдчилгаа төлөх үнийн дүнгээс хамаараад 1м.кв-ийн үнэ:-2.400.000₮-2.700.000₮

Та бүхэн загварын байрны зургийг доорхи зургийн цомгоос харна уу