Түмэн-Амгалан (Турк хороолол)

Талбай (м2) Үнэ (м2) Нийт үнэ Сууцны төрөл Ариун цэврийн өрөө (ш) Тагт (ш) План зураг
1 өрөө
29.522,400,000 ₮70,848,001 ₮Орон сууц11
32.782,400,000 ₮78,671,997 ₮Орон сууц11
2 өрөө
43.922,400,000 ₮105,407,996 ₮Орон сууц11
45.532,400,000 ₮109,271,997 ₮Орон сууц11
47.582,400,000 ₮114,192,004 ₮Орон сууц11
49.722,400,000 ₮119,328,003 ₮Орон сууц11
51.862,400,000 ₮124,464,001 ₮Орон сууц11
3 өрөө
62.312,400,000 ₮149,544,003 ₮Орон сууц11
74.432,400,000 ₮178,632,001 ₮Орон сууц11
4 өрөө
109.322,400,000 ₮262,367,999 ₮Орон сууц11

Дэлгэрэнгүй


Төсөл хэрэгжүүлэгч: 216 Грандлайн ХХК 

Тухайн барилга нь 8, 12, 16 давхар 

Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд бүтээн байгуулагдах Турк-Монголын хамтарсан Түмэн Амгалан хотхон нь иж бүрэн Европ стандартаар шийдэгдэж буй, Европ төлөвлөлт бүхий хотхон юм. Турк улстаа барилгын салбарт тэргүүлэгч 216 Yapi компани, Монголын Грандлайн ХХК-ийн хамтран бүтээн байгуулж буй энэхүү төслийн нийт талбайн 63% нь ногоон байгууламж, олон нийтийн төвүүд, амралт, тоглоомын зориулалтаар шийдэгдсэнээр жишиг болох юм. Турк архитектурын шийдэл, Турк инженер техникийн ажилчдын дээд зэргээр нарийвчлан төлөвлөсөн энэхүү хотхон нь хүүхэд, хөгшдөд ээлтэй амар тайван, аюулгүй, тохилог орчныг дээд зэргээр бодолцож шийдсэнээрээ онлцогтой. ТуркеМонголын хамтарсан улсын сургууль, цэцэрлэг, худалдааны төв, оффис, өндөр зэрэглэлийн үйлчилгээ бүхий орон сууц, спорт комплекс гээд Европын жишиг хотхоны загвараар төлөвлөгдсөн. Нэгдсэн системтэй зоорийн 2 давхар автограж, ил машины зогсоолын төлөвлөлт нь хотхоны оршин суугчдын хэрэгцээг бүрэн хангана. Байр хоорондын зай нь нэг нь нөгөөгийнхөө нарны гэрлийг хаахгүй байхаар шийдэгдсэн өвөрмөц шийдэлтэй юм.

Барилгын давуу тал:

§  Монголын хамгийн анхны иж бүрэн Европ стандартын, зөв төлөвлөлт бүхий хороолол

§  Барилга хоорондын зай нэг нь нөгөөгөө халхлахгүй, нарыг хаахгүй байдлаар төлөвлөсөн

§  Улаанбаатар хотын төв цэгээс 5 км зайд, агаарын бохирдол хаарьцангуй багатай хэсэгт

§  Төвийн шугамд холбогдсон

§  Хамгийн том ногоон байгууламж, олон нийтийн талбайг цогцоор нь шийдэж өгсөн

§  Бүрэн цутгамал, төмөр бетон хийцтэй, Монголд анх удаа Газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй Туннель системээр баригдаж буй цогцолбор хотхон (Технологийн тухай видеог хуудасны доод хэсгээс үзнэ үү)

§  Сайн чанарын Европын брэнд дулаалгын систем болон фасадтай

§  Сантехникийн болон цахилгааны хэрэгслүүд Туркийн шилэгдмэл брэндүүд байна

§  Дуу чимээ, шороо тоосноос бүрэн хамгаалах 3 давхар Турк цонхны систем, Герман тоноглолтой

§  Галын аюулаас бүрэн хамгаалагдсан Монголын анхны цогцолбор

§  Галын утаа, угаар нэвтрүүлэхгүй тусгай хаалга

§  Туркийн барилгын бригад төслийн бүх үе шатуудад ахлан ажиллана

§  Орц бүртээ 2 явган шат, 2 зорчигчийн цахилгаан шат, 2 ачааны цахилгаан шаттай

§  Айл бүрт хүрэлцэхүйц 2 давхар зоорийн систем бүхий дулаан граж

§  Метро болон хурдны замын төслүүд хотхоны хажуугаар төлөвлөгдсөн тул ирээдүйд үнэ хүрэх ухаалаг хөрөнгө оруулалт болох юм

§  Рэйлбус буюу төмөр замын тээвэр хотхоны яг хажууд буюу Жанжин клуб зогсоол дээр зогсоно

Хотхоны мэдээлэл

Дүүрэг:Баянзүрх дүүрэг
Байршил:Амгалан, Ботаникийн цэцэрлэгийн чанх урд
Айлын тоо:3314
Өрөөний сонголт:1, 2, 3, 4 өрөө
Нийт давхар:8 давхар
Барилгын хийц:Төмөр бетон карказ
Ашиглалтад орох хугацаа:2015 оны 4-р улирал Эхний ээлжинд 349 айл
Барилгын явц:5.0%

Компаний мэдээлэл

Компани:Грандлайн ХХК
Утас:9400-4216, 9400-5216, 9400-6216, 7000-0216, 7015-9880
Вебсайт:

Төлбөрийн нөхцөл

1м.кв-2.400.000₮

Турк улсын иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төлбөрийн уян хатан нөхцлийг бид худалдан авагчиддаа анх удаа санал болгож байна.

Худалдан авах байрныхаа 10%-ийг төлөөд байрныхаа захиалгыг хийнэ. Үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний мөнгийг 18 сарын турш хүүгүйгээр графикийн дагуу цувуулж төлнө. Байр ашиглалтанд орсны дараа 30% тань бүрдсэн байх тул банкны 8%-ийн зээлд шаардлагыг нь хангаж байгаа тохиолдолд шилжих боломжтой.

Урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааран:

30% бол нийт үнийн дүнгээс 5%

50% бол нийт үнийн дүнгээс 10%

100% бол нийт үнийн дүнгээс 15% хөнгөлөлт эдэлнэ.

 

Бүх цонх нь сүүдэр талдаа буюу хойд зүг рүү харсан байр м2 тутамдаа 50.000 төгрөг хямдарна

Хамгийн доод 2 давхар болон хамгийн дээд 2 давхрууд м2 тутамдаа 50.000 төгрөг мөн хямдарна