Хадат Вилла

Талбай (м2) Үнэ (м2) Нийт үнэ Сууцны төрөл Ариун цэврийн өрөө (ш) Тагт (ш) План зураг

Дэлгэрэнгүй


ТАНИЛЦУУЛГА:

"Хадат Вилла" хотхоныг байгалийн тогтоц, онгон төрхөнд нийцүүлэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага, тав тух, аюулгүй байдалд тулгуурлан бүтээж байгаа нь их хотын чимээ шуугиан, эмх замбараагүй байдлаас холдож, эрх чөлөө, амар амгалан руу тэмүүлсэн хэн бүхэнд зориулсан хэн бүхний мөрөөдлийн газар болоход ойрхон байна.

Хараа булаам өндөрлөг газраас өглөө бүр Цэцээ гүний оргил руу хараа бэлчээж, ой мод, бут сөөг, хадан хясаагаар хүрээлэгдсэн онгон байгаль нь таны гэр бүлийг байгальтайгаа ойр амьдрах боломжийг олгохоос гадна уулын бэл, модны зах, цэвэр цэнгэг агаар, шувуудын жиргээ нь танд эрх чөлөө, амар тайван байдлыг олгох гол түлхүүр юм.

Хойд чиглэлийн зуслангийн бүс нь хотын баруун болон зүүн хэсэгт байрлах эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, логистик, фермерийн аж ахуйн төвлөрлүүдээс харьцангуй хол байрлаж байгаа ба хурдны зам, байгалийн тогтоц зэрэг нь  ирээдүйд нэгдсэн зохион байгуулалттай амины сууцны хотхонууд бий болох хамгийн тохиромжтой бүс юм. Энэ дундаа Khadat Villa төсөл хэрэгжих Хадатын ам нь хотын төвд ойр байгалийн үзэсгэлэнд амьдрах боломжтой байршил бөгөөд хотын төв цэгээс ердөө 30 минут зарцуулан шинэ тавигдсан замаар явж очих боломжтойгоороо давуу талтай юм.

 

Өрхийн хэрэгцээнд нийцүүлэн бүтээсэн 125 м.кв хэмжээтэй амины сууцыг чулуун өнгөлгөө, бор хүрээ бүхий цайвар шаргал фасад, улаан хүрэн өнгийн вааран дээвэр, угалзан төмөр хийцлэл бүхий Итали архитектурын арга барилаар бүтээсэн ба байгалийн сайхан, таны ямар ч зочны өмнө зэрэг зиндааг тань илэрхийлэх хаалга, үйлчилгээ амралт зугаалгын цогцолбор, аюулгүй байдлын шийдлүүд зэрэгтэйгээ нийлээд хэзээ ч үнэ цэнээ алдахааргүй бүтээн байгуулалтын шийдэл болж байна.

Бидний хамгийн чухал хэсэг болох гэр бүлтэйгээ бид маш бага цагийг өнгөрөөдөг ч энэ цаг хугацаанд танай гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор бид хамтдаа сагс, хөлбөмбөг тоглохоос гадна хамтдаа дугуй унаж, морин аялал хийж, уулан авирах, barbeque хийх гэх мэт олон төрлийн сонирхолтой аттракционуудыг хотхондоо төлөвлөснөөс гадна өрхийн хамгийн анхдагч хэрэгцээг хангахуйц Mini-market, lounge, хүүхдийн цэцэрлэг, fitness club зэргийг төвлөрүүлсэн.

Барилгын үндсэн хийц болох Канад модон технологи нь эрчим хүчний хэмнэлт, 70барилгын насжилт, угсралтын хурд зэрэг үзүүлэлтээрээ дэлхийд гайхагдан өргөн тархаж байгаа технологи юм. Бид энэхүү технологиор 30 гаруй амины орон сууц барин мэргэшсэн бөгөөд эдгээр байшингуудад ашиглаж байсан дэд бүтцийн технологиудын хамгийн шилдгийг нь Khadat Villa хотхоныхоо байшингуудад суурьлуулж байна. 

 

Ашиглалтанд орох хугацаа:- 2014 оны IV улирал

Айлын тоо: 56 

 

Талбайн хэмжээ: 

 

Сингл хаус

Таунхаус

Сууц

125          

125

Гараж

30

24

Тагт, террас

21

10

Хотхоны мэдээлэл

Дүүрэг:Сүхбаатар дүүрэг
Байршил:Сүхбаатарын талбайгаас 30 минут зарцуулан Шинэ замаар яваад хүрэх Бэлх зуслангийн Хадатын ам
Айлын тоо:56
Өрөөний сонголт:
Нийт давхар:3 давхар
Барилгын хийц:
Ашиглалтад орох хугацаа:2014 оны 4-р улирал
Барилгын явц:

Компаний мэдээлэл

Компани:
Утас:7011-3050, 9401-1205, 9910-1205
Вебсайт:

Төлбөрийн нөхцөл