Ашиглах заавар

 

Зар оруулах заавар

  1. Та өөрийн орон сууц худалдаалах зарыг бүртгүүлэхийг хүсвэл 1900-1958 дугаарын утсанд залгаж зараа өгнө үү.
  2. Та өөрийн зарыг хэрэгтэй хүнд нь оновчтой хүргэхийн тулд дараах мэдээллүүдийг бидэнд заавал мэдэгдэнэ үү. Үүнд: Дүүрэг, Хотхон, Өрөөний тоо, Баригдсан он, Метр квадрат, Нэгж үнэ эсвэл Нийт үнэ, Нэмэлт мэдээлэл болох онцлох байршил болон онцлох чанар.
  3. Таны мэдээлэл манай сайт дээр 14 хоногийн хугацаанд байрших болно. Таны зар нь жагсаалтны дараалал болон цаг хугацаанаас хамааран жагсаалтны хойгуур байрших тул түүнийг жагсаалтын дээгүүр дахин байршуулахыг хүсвэл дахин холбогдож зарыг шинэчлэх боломжтой.

 Хэрэгтэй зараа хэрхэн хайж олох вэ?

Та өөрийн хэрэгцээнд тохирсон орон сууцыг дараах мэдээллүүдээс ангилж өөрт хэрэгцээтэй мэдээллийг олох боломжтой. Үүнд:

  1. Дүүрэг – Та дүүрэг хэсэг дэх ангиллаас өөрийн хайж байгаа байршил дахь дүүргийг сонгосноор жагсаалт зөвхөн тухайн дүүрэгт байршилтай мэдээллүүдийг танд харуулах болно.
  2. Бүсчлэл – Зарим дүүргүүдийг дотор нь 1 ба 2-р бүсчлэл гэж хоёр хуваасан байгаа. Хайлтын хуудасны дээд хэсэгт байрлах газрын зурагнаас та өөрийн сонирхсон байршлыг сонгож Дүүрэг дотроо илүү нарийвчилсан байдлаар хайлт хийх боломжтой.
  3. Хотхон – Хэрэв та аль нэг хотхоноос байр худалдаж авахаар зорьсон байгаа бол энэхүү сонголтоос өөрийн сонирхсон хотхонд ямар байр худалдаалж байгааг харж болно.
  4. Компани - Хэрэв та аль нэг барилгын компанийн барьсан хотхоноос худалдаж авахыг хүсэж байгаа бол энэхүү сонголтыг сонгох боломжтой.
  5. Оны Ангилал – Та хуучны эсвэл шинэ байр хайж байгаа бол энэхүү дөрвөн ангиллаас сонголтоо хийх боломжтой.
  6. Талбай м2 – Та ямар талбайтай байр сонирхож байгаагаа энэ хэсэгт оруулж өгөх боломжтой. Ж: хэрэв та 80 м2 доторх хэмжээтэй байр хайж байгаа бол хайлтын хүснэгтийн Талбай м2 гэх нүдэнд <80 гэж оруулахад жагсаалтын өгөгдөлд зөвхөн 80 м2 доторх талбайтай байpнууд гарч ирнэ.
  7. М2 үнэ – Та метр квадрат ямар үнэтэй байр хайж байгаагаа энэ хэсгээс сонгож болно. Ж: хэрэв та м2 = 2,000,000₮ - с хэтрэхгүй үнэтэй байр худалдаж авахыг хүсэж байгаа бол хайлтын хүснэгтийн М2 Үнэ гэх нүдэнд <2000000  гэсэн өгөгдлийг (таслал эсвэл цэг хэрэглэхгүй) оруулахад 2,000,000₮  болон түүнээс бага үнэтэй байрууд жагсаалтад өгөгдөнө.
  8. Нийт үнэ – Та ямар үнэтэй байр худалдаж авах хүсэлтэй байгаагаа оруулж өгч болно. Ж: Та 90,000,000₮ -с хэтрэхгүй үнэтэй байруудыг хайж байгаа бол хайлтын хүснэгтийн Нийт үнэ гэх нүдэнд <90000000 гэсэн өгөгдлийг (таслал эсвэл цэг хэрэглэхгүй) оруулахад 90,000,000₮ болон түүнээс бага үнэтэй байруудын жагсаалт өгөгдөнө.
  9. Нэмэлт мэдээлэл – Энэ хэсгээс та тухайн байрны онцлох байршил, онцлог чанар зэргийн мэдээллийг үзэх боломжтой.

Ийнхүү гарч ирсэн мэдээллийн утасны дугаарыг та авахыг хүсвэл тухайн мэдээллийн эгнээний хамгийн урд байрлах КОД –г тэмдэглэн авч 1900-1958 дугаарт залган лавлах боломжтой.

/Та өөрт шаардлагагүй сонголтыг алгасаж болно/

 

ХАЙЛТ ХИЙХ ЖИШЭЭ:

Хэрэв та Цирк-тэй ойролцоо 2 өрөө, 80 м2-с ихгүй хэмжээтэй байрыг 150 сая₮ дотор багтаан хайж байгаа бол дараах байдлаар хайлтыг хийнэ.